"MMA" тамирчин Мераб Двалишвили болон Усман Нурмагомедов нар зочид буудалд зодолдож, цагдаад саатуулагджээ

"MMA" тамирчин Мераб Двалишвили болон Усман Нурмагомедов нар зочид буудалд зодолдож, цагдаад саатуулагджээ

Холимог тулааны дэлхийн хэмжээний тамирчид болох Гүржийн Мераб Двалишвили болон ОХУ-ын Усман Нурмагомедов нар Абу Даби хотын зочид буудалд зодолдсон бичлэг цахим орчинд тархаад байна.

ВИДЕО:

Тодруулбал, Мераб Двалишвили “RAF Abu Dhabi” тэмцээний өмнөх ярилцлагад зочид буудлын танхимд оролцож байх үеэр Усман Нурмагомедов хэдэн хүний хамт араас нь ирж, нүүр рүү нь алгадсанаар зодоон эхэлжээ. Мераб Двалишвили тус зодооны дараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Хэрэв ярилцах эсвэл тулалдахыг хүсэж байгаа бол жинхэнэ эрчүүд шиг нүүр тулж асуудлаа шийдье. Бид тулалддаг, цус гаргадаг, ялдаг. Харин та нар араас дайрдаг хүмүүс юм байна" хэмээв.

Тус зодоонд Усман Нурмагомедов гадна түүний ах, UFC-ийн тамирчин Умар Нурмагомедов оролцсон бөгөөд Мераб Двалишвили 2025 оны нэгдүгээр сард “UFC 311” тэмцээнд Умар Нурмагомедовыг ялснаас хойш тус маргаан үргэлжилж байгаа хэмээн зарим эх сурвалжууд мэдээллээ.