Баян-Өлгий, Ховд аймагт цас орж, цасан шуурга шуурч, зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхаарууллаа

Баян-Өлгий, Ховд аймагт цас орж, цасан шуурга шуурч, зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхаарууллаа

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан байна.