БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотод энэ сарын 2-ны өдөр хаягдал картон цаас ачиж явсан жижиг оврын ачааны машин зам дээр шатсан хэрэг гарчээ.
Ачааны хэсэгт гал гарсныг анзаарсан жолооч сандарч замын хажууд зогсолгүй, гал түймэр ойр орчмын барилга, бусад тээврийн хэрэгсэлд тархахаас сэргийлэн ойролцоох гал түймэртэй тэмцэх ангийн хашаа руу шууд жолоодон орсон байна. Тухайн үед хашаанд сургуулилт хийж байсан гал сөнөөгчид шатаж буй машиныг хармагцаа шуурхай ажиллаж, хэдхэн минутын дотор галыг бүрэн унтрааснаар хүний амь нас хохироогүй бөгөөд машиныг бүрэн шатахаас аварчээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар жолооч унтраагүй тамхины ишээ цонхоороо шидсэн нь салхинд туугдан задгай тэвшин дээрх картон цаасан дээр унаж гал алдах шалтгаан болсон байж болзошгүй аж. Мөн онцгой байдлын албаныхан жолоочийн овсгоотой үйлдлийг сайшаасан ч бусад жолооч нарт хандан тээврийн хэрэгсэл шатсан үед хөл хөдөлгөөнтэй гудамжаар жолоодох нь эрсдэлтэй тул аюулгүй газар зогсоод яаралтай тусламж дуудаж байхыг анхааруулсан байна.
ВИДЕО: