"Memphis Hustle" багийн эсрэг Ш.Энхийн-Од 12 оноо авч, баг нь хожил байгууллаа

"Memphis Hustle" багийн эсрэг Ш.Энхийн-Од 12 оноо авч, баг нь хожил байгууллаа

Ш.Энхийн-Од тоглож байгаа "NBA" хөгжлийн лигийн "Osceola Magic" багийн ээлжит тоглолт өнөөдөр /2026.11.11/ боллоо.

Эхний тоглолтдоо Ш.Энхийн-Од сэлгээнээс таван оноо, дөрвөн самбараас бөмбөг авч, хоёр оновчтой дамжуулалт, хоёр удаа бөмбөг тасалж, нэг хаалт гүйцэтгэж 97:89 онооны харьцаагаар хожил байгуулсан бол өнөөдөр "Memphis Hustle" багийг 101:98 харьцаагаар хожиж улирлын хоёр дахь хожлоо байгууллаа. Тус тоглолтод Ш.Энхийн-Од сэлгээнээс 12 оноо, нэг самбараас бөмбөг авч, нэг оновчтой дамжуулалт, хоёр хаалт гүйцэтгэв.