УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Баярцогтыг 2018 оны хавар Ардчилсан намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг тус намын Үндсэн дүрмийн хороо гаргасан байдаг.
Тэгвэл саяхан хуралдсан Үндэсний бодлогын хорооны хурлаар түүний АН-ын гишүүнчлэлийг сэргээсэн билээ. Иймд тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр тус намаас мандатаа аваад байна.
Тодруулбал, АН-аас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нарын хамт тэрээр нэр дэвшихээр болоод байна.
Энэ талаар Д.Үүрийнтуяа өөрийн facebook хуудастаа “Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт Д.Эрдэнэбат, С.Баярцогт, Д.Үүрийнтуяа бид нар дэвшихээр ҮБХ-ны хурлаар баталгаажлаа. Шударгаар өрсөлдөж, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө мэдлэг, чадвараа сэтгэлээ дайчлан багаараа яаж ажиллаж болдог гэдгийг харуулахын тулд ажиллах болно” гэж мэдэгджээ.