Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, олон улсын гоцлол бүжигчин Д.Одсүрэн ХБНГУ-ын бүх хотуудаар болон дэлхийг тойрон аялж байгаа “Хунт нуур” бүжгийн жүжигт гол гоцлол бүжигчнээр тоглож байна.
Д.Одсүрэнгийн хувьд 2007 оноос Европын балетын тайзнаа бүжиглэж эхэлсэн. Улмаар Германы Theater and Philarmonie Thüringen (Gera Ballet Company)-д гоцлол бүжигчин /солист/ болон Кобленц хотын театрт ажиллаж, Герман улсын Düsseldorf хотын Deutsche Oper und Ballett am Rhein company гоцлол бүжигчнээр, 2023 оноос Олон улсын Prinz siecpried International Principal бүжигчнээр ажиллаж байгаад өдгөө Европын хамтарсан балетын компанийн гоцлол бүжигчнээр дэлхийг тойрон тоглож байна. Тэрбээр 2012 оны Европын театрын оскарын шагналыг хүртэж байсан шилдэг балетчин юм.