ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Монголд анх удаа алтан гулдмай худалдаж авах боломжтой киоск машин ашиглалтад оржээ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Монголд анх удаа алтан гулдмай худалдаж авах боломжтой киоск машин ашиглалтад оржээ

Иргэд хүссэн үедээ алтан гулдмай худалдан авах боломжтой алтны киоскийг Монголд анх удаа “Fine Gold Nation” компани нэвтрүүлжээ.

ВИДЕО:

Тус алтны киоск буюу алтны АТМ-аас 24 цагаар алтан гулдмай худалдаж авах боломжтой аж. Тодруулбал, АТМ-аас 1 грамм, 2.5 грамм, 5 грамм, 10 грамм, 20 грамм, 1 унц, 50 грамм, 100 грамм гэсэн сонголтуудаас тухайн өдрийн алтны ханшаар тооцдог. Өнөөдрийн байдлаар тус киоскоос 1 грамм алт авбал 478 мянган төгрөгөөр авах бөгөөд өөрийн овог нэр, регистрийн дугаараар бүртгүүлж, худалдан авдаг байна. Харин 100 грамм алт тус киоскоос гарах боломжгүй. Аюулгүй байдлын үүднээс зөвхөн захиалга хийгдэх бөгөөд төв салбар дээрээс худалдаж авна.