Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Өчигдөр /2026.10.05/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2257 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн мэдээллээс 818 нь зөрчлийн шинжтэй, харин 181 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд хоёр хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 86 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 73 дуудлага, 16 хулгайлах хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил илэрч, 93 хүнийг эрүүлжүүлжээ.

May be an image of text