Монголын цахим спортын The MongolZ баг Counter-Strike 2 (CS2) үндсэн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, "The Huns" багт тоглож байсан туршлагатай тоглогч "nin9" Г.Есөнтөмөрийг шинээр нэгтгэн, сэлгээнд байсан "cobrazera" У.Анарбилэгийг гарааны тавтдаа эргүүлэн авчирлаа.
Энэхүү шийдвэрээр сүүлийн хоёр сар тоглосон залуу тоглогчид болох Тikuak (Ч.Золбаяр), DarkMeister (Д.Ирээдүй) нарыг сэлгээний сандалд шилжүүлж байна. Ийнхүү багийн дасгалжуулагч maaRaa-ийн удирдлага дор bLitz (Б.Гарьдмагнай), Techno4K (М.Содбаяр), 910 (Б.Өсөхбаяр), cobrazera, nin9 гэсэн таван тоглогч тун удахгүй болох “1win Private Club Season2” болон “PGL Masters Bucharest 2026” тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр боллоо.