Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар БНМАУ-ын баатар, Батлан хамгаалахын сайд асан, хошууч генерал Ж.Гүррагчаагийн хүү Г.Батбаярыг томилжээ.
Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2026 оны есдүгээр сарын 17-ны өдрийн “Э.Төрбаярыг ажлаас чөлөөлөх тухай” Б/04, “Г.Батбаяраар албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/05 дугаар тушаал тус тус гарсан байна. Үүнтэй холбогдуулан ИНЕГ-ын даргын үүрэгт ажлыг 2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 16:40 цагт ИНЕГ-ын 204 тоот хурлын танхимд хүлээлцүүлжээ.