Б.Жаргалан: Өчигдрийн хуралдаанаар АН-ын бүлгийн даргын сонгууль зохион байгуулаагүй

Б.Жаргалан: Өчигдрийн хуралдаанаар АН-ын бүлгийн даргын сонгууль зохион байгуулаагүй

Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар өчигдөр болсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар бүлгийн даргад Б.Түвшинг 22, Х.Тэмүүжинг 15 гишүүн дэмжсэн гэх мэдээлэл гарсан. Мөн О.Цогтгэрэл олонхын санал авсан Б.Түвшинд бүлгийн даргын тамгаа өгөөгүй бөгөөд уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон гэх мэдээлэл тархаад байна.

Тэгвэл энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан тайлбар хийжээ. Тэрбээр цахим хуудсандаа "УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын талаар зарим ташаа мэдээлэл гарч байгаа тул залруулга хийе. Өчигдрийн хуралдаанаар бүлгийн даргын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй бөгөөд сонгууль зохион байгуулаагүй. Тиймээс хэн нэгэн нэр дэвшигч тодорхой тооны санал авсан гэх мэдээлэл илт худал юм" гэжээ. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд биечлэн оролцож чадаагүй гишүүдийн оролцоог хангах асуудал яригдсан байна. Улмаар О.Цогтгэрэл дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүлгийн даргыг сонгох асуудлыг нэг долоо хоногоор хойшлуулсан бөгөөд ирэх долоо хоногт нийт гишүүдийн оролцоог хангаж, асуудлыг ил тод, хариуцлагатайгаар шийдвэрлэнэ гэдгийг Б.Жаргалан мэдээлсэн байна.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө