4-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна .
Нутгийн төв хэсгээр цэлмэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +11...+13 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.