Дубайгаас Тель-Авивыг чиглэн нисэж байсан Flydubai компанийн онгоцны бүхээгт өчигдөр /2026.09.30/ аймшигт хэрэг гарсан байна.
ВИДЕО:
Тодруулбал, нислэгийн үеэр туслах нисгэгч онгоцны ахмадыг хутгалж, онгоцны удирдлагыг булаан авахыг завдсан гэж Израилийн албаныхан мэдээлжээ. Онгоц хэдхэн хормын дотор огцом доошилж, 14 мянга орчим футын өндрөө алдсан байна.
Яг энэ эгзэгтэй мөчид зорчигчид нисгэгчдийн бүхээгт нэвтэрч, халдагчийг зогсооход тусалжээ. Харин онгоцонд зорчиж явсан бусад нисгэгч удирдлагыг гартаа авч, нислэгийг Саудын Арабын Табук хотын нисэх буудалд аюулгүй газардуулсан байна.
Тус онгоцонд 170 гаруй хүн зорчиж явсан байна. Харин Израилийн эрх баригчид уг үйл явдлыг болзошгүй террорист халдлага гэж үзэн шалгаж байгаа бөгөөд сэжигтэн туслах нисгэгчийг Саудын Арабын тал саатуулсан байна. Харин нислэгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Израиль улс тус улсад нислэг үйлдэх нисгэгчдийн шалгалт, хяналтыг чангатгахаа мэдэгджээ.