Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орно

Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орно

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа.

Төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьтай байна. Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно. Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр төслийн туслан гүйцэтгэгч “Моннис инженеринг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, төслийг улсын комисст хүлээлгэн өгч, 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулах тул төлөвлөгөөт ажлуудын уялдааг хангуулах, ашиглалттай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх шаардлагатайг хэллээ. Яармаг - Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэнэ.