“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино оролцохоор болжээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино оролцохоор болжээ

“Академи Авардс”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах “Үндэсний сонгон шалгаруулах хороо”-ны бүрэлдэхүүнд Кино урлагийн зөвлөлийн гишүүд ажилласан байна.

Тус хороо нь ирүүлсэн кино бүтээлүүдтэй танилцаж 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр санал хураалтыг эцэслэн 99 дэх удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр Найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” /Independence: The Keeper of the Decree/ уран сайхны кино шалгарчээ.