Өнөөдөр гурван ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр гурван ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгүүд хуралдана.

Тодруулбал,

  • Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг,
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг,
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг тус тус хуралдаж, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.