Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро, гэргий Коно Каори нар манай улсад албан ёсоор айлчлахаар өчигдөр хүрэлцэн ирсэн.
Гадаад хэргийн сайд Коно Таро, гэргий Коно Каори нарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон албаны бусад хүмүүс угтав.
Энэхүү айлчлал нь Япон Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хийж буй албан ёсны 4 дэх удаагийн айлчлал юм.