Ховд аймгийн Буянт суманд 10 настай А.Амина охин сураггүй болоод 13 дахь хоногтоо эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Охин наймдугаар сарын 1-ний өдөр хөрш айлынхантайгаа тарвас хураахаар явна хэмээн гэрээсээ гарснаас хойш сураггүй болсон юм.
Цагдаагийн байгууллагаас хэрэгт сэжиглэн хөрш айлын хүү 26 настай эрэгтэйг өчигдөр цагдан хорьсон бол өнөөдөр хүүгийн эцэг М.Далилханыг цагдан хорьжээ. Тухайн этгээдүүдийг охиныг сураггүй болсон хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Одоогоор А.Амина охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас охины талаарх аливаа мэдээллийг холбогдох байгууллагад яаралтай мэдээлэхийг иргэдэд анхааруулж байна.