Нийслэлийн гудамж талбайн авто замын хэсэгт шар өнгийн тусгаарлагч энд тэндгүй байрлуулсан бөгөөд үнийн дүн 700 сая. Өндөр өртгөөр бүтсэн уг хашааг тавих процесс хууль бус төдийгүй үрэлгэн зардал болсныг Монголын зохион бүтээгчдийн холбоо өчигдөр шүүмжилсэн. Тэгвэл нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлж буй уг хашаа ганц өдрийн салхи даалгүй газарт унан, эвдэрч эхэлжээ.
За нөгөө хэл амтай шар маань салхинд унаж нилээн машаан гэмтээж шүү..???♂️ pic.twitter.com/TrJulTOQt7
— Naranbaatar.Sh (@NaranbaatarSh) June 15, 2019