Террил Атиензагийн гэр бүл талийгаачийн хэргийн материалтай танилцахаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд очжээ

Террил Атиензагийн гэр бүл талийгаачийн хэргийн материалтай танилцахаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд очжээ

"Эрэл"-ийн Д.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад амиа алдсан Террил Атиензагийн ар гэрийнхэн талийгаачийн амь насаа алдсан хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлт гаргахаар Монголд ирээд байгаа билээ. 

Тэд өнөөдөр /2025.12.16/ талийгаачийн хамгийн сүүлд зургаа авхуулсан Гандантэгчэнлин хийд дээр очиж, зургаа авхуулсан байдаг. Мөн Улсын Ерөнхий прокурорт хэргийг сэргээн ахин шалгуулах хүсэлтээ өгсөн. Тэгвэл одоо "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа амиа алдсан гэх Террил Атиензагийн гэр бүл талийгаачийн хэргийн материалтай танилцахаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд ирсэн байна.