Улаанбаатар хот орчимд орсон аадар борооны улмаас Улаанбаатар хотын Өлзийт хороолол, Биокомбинат зэрэг хэдхэн хоногийн өмнө үерт автсан байдаг.
Тэгвэл өнөөдөр /2026.08.04/ Улаанбаатар хотын баруун өмнө талаас их хэмжээний үүл шилжин ирж байна. Хотын баруун хэсгээр 12 цаг орчимд бороо орж эхлэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
