Цао Ли: 1000 тонн онгоцны түлш ирлээ, цаашид илүү их түлш нийлүүлнэ

Цао Ли: 1000 тонн онгоцны түлш ирлээ, цаашид илүү их түлш нийлүүлнэ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нутаг буцсан. Түүнийг орлож, шинэ Элчин сайд томилогдох хүртэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли хариуцаж байгаа билээ.

Тэгвэл Түр хамаарагч Цао Ли өөрийн цахим хуудсаар дамжуулан БНХАУ-аас Монгол Улсад нийлүүлж буй онгоцны түлшний талаар мэдээлжээ. Тэрбээр, “Хятадаас нийлүүлж буй эхний ээлжийн 1000 тонн онгоцны түлш ням гарагт Замын-Үүд боомтод тээвэрлэгдэн ирлээ. Цаашид илүү их түлш ирэх бөгөөд энэ нь Монгол Улсын түлшний хангамжийг тогтворжуулахад тус болох юм” гэжээ.