НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу долоодугаар сарын 22-ны 13:00 цагт болно.

Энэ удаагийн тохирлыг eBarimt аппликэйшн болон Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулах бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд сугалаанд хамрагдана. Урамшуулалд азтан болсон иргэдийн шагналын хэмжээг тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувьтай уялдуулан нэмэгдүүлэн олгодог.

Иргэд сугалааны тохирол болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг sugalaa.ebarimt.mn цахим хуудсаас авах боломжтой.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө