АНУ, Канад, Мексикт зохион байгуулагдсан 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финалд Аргентины шигшээ Испанид 1:0-ээр хожигдсон.
Тэгвэл тус тоглолтын дараа Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод шигшээ багийг дэмжигчид Аргентины шигшээ хожигдсонд бухимдан үймээн дэгдээжээ. Цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглан цугласан олныг тарааж, Обелиск хөшөө орчмын замын хөдөлгөөнийг хаасан байна. Тус үймээний улмаас 15 хүн баривчлагдаж, долоон цагдаагийн ажилтан хүнд шархадсан хэмээн орон нутгийн хэвлэл “Infobae” мэдээллээ.