Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хортой болон хоргүй могойд хатгуулж гэмтсэн 13 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын 23 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлжээ. Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул байгаа учир бага насны хүүхдүүд түлхүү хатгуулж байна гэж мэргэжилтнүүд онцоллоо.
Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Дархан-Уул аймагт тус, тус нэг тохиолдол, Дорноговь аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн нь бусад аймгаас хоёр дахин өндөр байна. Үлдсэн 46 хувь нь нийслэл Улаанбаатарт тохиолджээ.
Гэмтсэн эрхтний байршлаар ургаан хүн гар, сарвуу орчимдоо хатгуулсан нь хамгийн их буюу 46 хувийг эзэлсэн. Хөлийн шагай болон тавхайндаа хатгуулсан хоёр тохиолдол бүртгэгджээ.
Нийт хатгуулсан 13 хүний 30 хувь нь хортой могойд хатгуулсан. Хэрэв хатгуулсан бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Олон төрлийн могой бий. Могой болгоны хоргүйжүүлэх чанар өөр. Могойд хатгуулсан орчимд маш их хаван үүсдэг, цус их бүлэглэх, цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орсноос цус алдах эрсдэлтэй. Мөн цусны бүлэгнүүлэгч эсийн тоо унадаг. Иймд хордлого тайлах эмчилгээ, шаардлагатай бол мэс заслын эмчилгээг яаралтай хийх ёстой гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа.
Эх сурвалж: ГССҮТ