“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт уурхайчдадаа 1000 ам.долларын нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор болжээ.
Энэхүү шийдвэрийг энэ жил тохиож буй Эрдэнэт үйлдвэрийн 50 жилийн ойг тохиолдуулан гаргасан бөгөөд үйлдвэрийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж буй уурхайчдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж буй хэлбэр хэмээн онцолж байна. Эрдэнэт үйлдвэр нь 1976 онд ашиглалтад орсноос хойш Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн нэг байсаар ирсэн бөгөөд 50 жилийн түүхэн ойгоо угтаж байгаа юм.