Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Ээлжит бус хуралдаанаар өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ. Урьдчилсан байдлаар хурал 08:00 цагаас эхэлж, 10:00 цагийн үед хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулна гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй холбогдох сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нартай цахим хурал хийж 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангаж, шуурхай зохион байгуулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Мөн COP17 олон хурлыг зохион байгуулах бэдтгэл ажилтай танилцсан. Энэ үеэрээ Ерөнхий сайд хурлын үйл ажиллагаатай холбоотойгоор түр хаах автозам, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт, их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн хичээлийг хойшлуулах асуудлыг тодорхой болгож, наймдугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд албан ёсоор мэдээлэхийг үүрэг болгоод буй.