Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, олон иргэдэд эргэлзээг төрүүлээд байгаа. Тэгвэл бид энэхүү хэрэг явдлын талаар олон талын эх сурвалжуудаас тодруулсан юм.
Тодруулбал, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь 2025 оны хоёрдугаар сард хамтран амьдрагчтайгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байх үедээ цагдаагийн байгууллагад саатуулагдсан юм байна. Ингээд уг хэргийг 2025 оны зургаадугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, Т.Болортуяад хоёр жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.
Гэтэл дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь заасан бүсээс удаа дараа гарч, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн байна.
Иймд Үндэсний их баяр наадмын өмнөхөн шүүхээс түүнд оногдуулаад байсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 4 сарын хорих ял болгон өөрчилсөн юм байна. Харин тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад ял эдэлж байгаа ажээ.