Н.Учрал: COP17-ын үеэр хичээл хойшлуулах, зам хаах шийдвэрийг наймдугаар сарын 1-нээс өмнө эцэслэх хэрэгтэй

Н.Учрал: COP17-ын үеэр хичээл хойшлуулах, зам хаах шийдвэрийг наймдугаар сарын 1-нээс өмнө эцэслэх хэрэгтэй

Ерөнхий сайд Н.Учрал “COP17” олон улсын бага хурлын бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийн хуралдаанд оролцож, холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө.

Тэрбээр COP17 олон улсын бага хурлын үеэр аль сургуулийн хичээлийг хэд хоногоор хойшлуулах, ямар чиглэлийн замыг хэзээ, хэдэн өдрийн хугацаанд хаах зэрэг зохион байгуулалтын шийдвэрүүдийг наймдугаар сарын 1-нээс өмнө эцэслэх шаардлагатайг онцоллоо.

Ерөнхий сайд “Гэнэт мэдэгдэл хийж, иргэдийн бухимдлыг төрүүлэхгүйгээр ажлаа зохион байгуулаарай. Сарын өмнө шийдвэрээ гаргаж, иргэдэд ажил, амьдралаа төлөвлөх боломж олгох нь чухал. Л.Энх-Амгалан сайд хичээл хойшлуулах эсэх асуудлыг эрт шийдээрэй” хэмээн үүрэг өгсөн байна.

Мөн Монгол Улс өмнө нь өндөр түвшний олон улсын хурлуудыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатайг дурдаад, энэ удаагийн арга хэмжээний төсөв, санхүүжилтийг бүрэн ил тод байршуулахыг холбогдох албаныханд сануулжээ. Түүнчлэн “Ийм арга хэмжээний дараа мөнгө, санхүүжилттэй холбоотой хардлага, сэрдлэг үүсдэг. Ажил хариуцаж байгаа хүмүүс ажлаа сайн хийж, санхүүжилтээ ил тод мэдээл. Төсвөө дашбоард дээр байршуулж, энэ хурлын ард ямар нэгэн эргэлзээ үлдээхгүй ажиллаарай” гэв.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө