”Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” Монгол Улсад зохион байгуулагдана

”Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” Монгол Улсад зохион байгуулагдана

Монголын Волейболын Холбооны шинэчлэл, хөгжлийн шинэ үеийн эхлэл болгон “Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг эх орондоо зохион байгуулна. 

Энэ тэмцээнд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Макао, Хонгконгийн шилдэг багууд өрсөлдөнө. “Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн” нь манай улсын баг тамирчдын чансааг олон улсын түвшинд бататгах, волейболын спортын шинэ үеийн хөгжлийг залуучуудад таниулах стратегийн чухал ач холбогдолтой юм. Тус тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5- 9-ний өдрүүдэд Аса Арена болно.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө