Баяр наадмын амралтын өдрүүдэд мансууруулах бодистой холбоотой хэрэг бүртгэгдсэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Баярбилэг мэдээллээ.
Тэрбээр “Энэ сарын 15-ны өдөр цахим орчинд мансууруулах бодис хэрэглэж байгаа юм шиг дүрс бичлэг цацагдсан. Уг асуудлын хүрээнд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлаас зургаан иргэнийг саатуулсан. Эдгээр иргэнээс биологийн дээж авахад хуулиар хориотой, мансууруулах үйлчилгээтэй эм болон ургамал хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Одоогоор хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
ВИДЕО: