Ерөнхий сайд Н.Учрал өвөлжилтийн бэлтгэлийг тэргүүлэх чиглэл болгох үүрэг өглөө

Ерөнхий сайд Н.Учрал өвөлжилтийн бэлтгэлийг тэргүүлэх чиглэл болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийв.

Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дараах найман үүрэг, даалгаврыг аймаг, нийслэлийн удирдлагуудад өгөв. Үүнд: 

  • Ургац хураалтад сайн дураар цэргийн алба хаагчдын ажиллуулж, цалинг тогтоох. Шатахуун, түлшээр таслахгүй байх.
  • Өвс тэжээлийн нөөцийг улсын хэмжээнд хангах, нөөцийн махны хэмжээг эцэслэн тогтоож, бэлтгэх
  • Малчдыг тусгай хамгаалалттай бүсэд оторлох асуудлыг хамтран зөвшилцөх. Эмнэлгийн тусламж таслахгүй байх
  • Малын вакцинжуулалтыг анхаарч, халдваргүйжүүлэх ажлыг хийж дуусгах
  • Улс даяар өвөлжилтийн эрсдэлээ үнэлж, түлш, эрчим хүч, хүнс, эм, шатахуун, өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэх
  • ДЦС, зуухнуудын засварыг 09.01-нд дуусгаж, 10 аймагт ДЦС барих ажлыг эрчимжүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлш, хагас коксон түлшээр хүрэлцээтэй хангаж ажиллах
  • Цаснаар зам хаагдахаас сэргийлж, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг тус, тус үүрэг болгов.



Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө