Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам наймдугаар сард болно

Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам наймдугаар сард болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Тулгар төрийн 2235 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд амжилттай барилдаж арав даван түрүүлсэн Монгол Улсын Даян аварга Б.Орхонбаярын цолны хүндэтгэлийн мялаалга наадмыг наймдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус наадмыг амжилт, цолыг нь хүндэтгэн тэмдэглэх зорилгоор зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж. Цолны мялаалга наадмын үеэр монголчуудын уламжлалт үндэсний спортын төрлүүд болох хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сур харваа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах аж.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө