С.Баярбилэг: Toyota Harrier автомашины жолоочид зорчигчид нь нөлөөлсний улмаас урсгал сөрж жолоодлого алдсан байж болзошгүй

С.Баярбилэг: Toyota Harrier автомашины жолоочид зорчигчид нь нөлөөлсний улмаас урсгал сөрж жолоодлого алдсан байж болзошгүй

Баяр наадмын амралтын өдрүүдэд улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 9446 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 488 нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд эдгээрт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар С.Баярбилэг мэдээллээ.

Тэрбээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй зарим хэргийн талаар олон нийтийн сүлжээнд буруу, ташаа мэдээлэл түгээж байгаа нь шалгалтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байгааг онцолсон юм.

Тодруулбал, энэ сарын 15-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Nissan Vannet болон Toyota Harrier маркийн автомашинууд мөргөлдөж, нэг том хүн, хоёр хүүхэд амиа алдан, 8-52 насны гурван хүн гэмтсэн ноцтой осол гарсан.

С.Баярбилэгийн хэлснээр, урьдчилсан байдлаар Toyota Harrier автомашинд зорчиж явсан иргэд жолоочид нөлөөлсний улмаас тээврийн хэрэгсэл урсгал сөрөн орж, жолоодлого алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа ч хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай бүх нотлох баримт хараахан бүрдээгүй байна. Мөн зам тээврийн ослын үед жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулдаг бөгөөд зөвхөн үлээлгэх төхөөрөмжөөр бус, цусны шинжилгээ авч баталгаажуулдгийг тэрбээр онцоллоо. Түүнчлэн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд зөвхөн цагдаагийн байгууллага бус, хэрэгт оролцогчид, хохирогч, гэрч, өмгөөлөгч зэрэг бүх тал оролцдог учраас баталгаагүй мэдээлэл түгээхгүй байхыг иргэдээс хүслээ.

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө