СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш 676 хүүхэд нохойд хазуулж гэмтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш 676 хүүхэд нохойд хазуулж гэмтжээ

Урин дулааны улирал үргэлжилж хичээл, сургууль эхлэхэд дөчөөд хоног үлдлээ. Сургууль, цэцэрлэг амарсан үед  хүүхдүүд нохой, мууранд хазуулж гэмтэх тохиолдол эрс нэмэгддэг гэж ГССҮТ-өөс мэдээлсэн.

Энэ оны эхний хагаст нохойд хазуулсан 1440 дуудлага бүртгэгджээ. Нийт тохиолдлын 52 хувийг насанд хүрэгчид, үлдсэн хувийг хүүхдүүд эзэлж байна. Нохойд хазуулах үед ихэвчлэн гар, хөл, толгой, нурууны хэсэгт том хэмжээний болон олон  тооны жижиг шархны урагдал, зөөлөн эдийн гэмтэл үүсдэг. Мөн маажих, самардах, газарт унагаж ноцох зэргээс үүдэлтэй хөхрөлт, няцрал, сорвижилт бий болох эрсдэлтэй.

Тиймээс нохойд хазуулсан тохиолдолд:

  • Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
  • Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдолд шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боох
  • Халдвар авахаас сэргийлж шархыг тогтмол цэвэрлэх хэрэгтэй юм.