Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.4 км авто замын хучилтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Авто замын гүйцэтгэгчээр “Наранбулаг хан” ХХК ажиллаж буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэхүү замыг 1980 онд ашиглалтад оруулсан. Энэ цагаас хойш засаж, шинэчлээгүй. Тус замыг гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, ус зайлуулах хоолойтой иж бүрэн болгон засаж, наадмаас өмнө хөдөлгөөнийг нээсэн. Мөн энэ замаас залгаад Бэлхийн 4.2 км замын хөдөлгөөнийг наадмын өмнө нээсэн юм. Ингээд Бэлх, Сэлхийн оршин суугчид есөн км орчим шинэ замтай боллоо. Зуслангийн замаар зорчихдоо хурдаа тохируулаагүйгээс болж осол гардаг. Хурдаа тохируулахыг жолооч нараас хүсье. Бид зарим газарт хурд сааруулагч хийсэн. Гэрлийн шон явган хүний зам дээр байрласан байсныг зайлуулж, явган хүний замын хажууд гаргасан. Үүнд цаг хугацаа орсон. Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй. Улаанбаатар хотын явган замыг асфальтаар хийх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шугамтай байна" гэлээ.
ВИДЕО: