Завхан аймгийн Түдэвтэй сумын наадамд ОХУ-ын Тувагийн залуу бөх С.Намчаасугдэр түрүүлж "Сумын заан" цол хүртжээ

Завхан аймгийн Түдэвтэй сумын наадамд ОХУ-ын Тувагийн залуу бөх С.Намчаасугдэр түрүүлж "Сумын заан" цол хүртжээ

1926 онд Хантайшир уулын аймгийн Сэцэн сартуул хошууны нутагт үүсэн байгуулагдсан Завхан аймгийн Түдэвтэй сумын 100 жилийн ойн баяр наадам өчигдөр /2026.07.20/ болж өндөрлөлөө.

Тэгвэл тус наадмын сумын цол олгох хүчит бөхийн барилдаанд ОХУ-ын Тувагийн залуу бөх С.Намчаасугдэр түрүүлж "Сумын заан" цол хүртжээ. Тувагийн хамгийн цолтой бөх одоогоор аймгийн заан Монгуш Айдын юм. Тэрбээр 2023 онд Багахангай дүүргийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн байдаг. Харин энэ жилийн улсын наадмаар хоёрын даваанд өвдөг шороодсон аж.