Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол 2026 оны долоодугаар сарын 22-нд 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана.
Энэ удаагийн тохиролд 2026 оны зургаадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах юм.Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.