2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга өнөөдөр /2026.07.20/ тодорлоо.
Аваргын төлөөх тоглолтод өмнөх ДАШТ-ий аварга Аргентины шигшээ баг 2010 оны тус тэмцээний аварга Испанийн шигшээтэй өрсөлдсөн. Тоглолтын үндсэн цагт багууд гоол оруулж чадалгүй нэмэлт цаг сунгаж, нэмэлт цагийн 106 дахь минутад Испани довтлогч Ферран Торрес тоглолтод орсон цор ганц гоолыг оруулж багаа аваргын цомд хөтөллөө. Ийнхүү Испанийн шигшээ 16 жилийн дараа хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж байна. Сонирхуулахад, Аргентины шигшээ үндсэн цагт хаалга руу чиглэсэн нэг ч довтолгоо хийж чадаагүй юм.