Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нийт 1679 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс зөрчлийн шинжтэй 659, гэмт хэргийн шинжтэй 67 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчил илэрсэн бол 70 иргэнийг эрүүлжүүлсэн байна. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн хоёр хэргийг нөхөн илрүүлжээ.
