Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймагт усархаг аадар бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлэв

Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймагт усархаг аадар бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлэв

Өнөөдөр /2026.07.20/ Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Иймд иргэдийг болзошгүй үер, усны аюул, хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгааны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Тодруулбал, иргэд цаг агаарын урьдчилсан мэдээ, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол авч, уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байхыг сануулжээ. Мөн хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх, эрсдэлтэй бүсээс урьдчилан холдон аюулгүй газарт байрлаж, хувийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.