ВИДЕО: Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ сумын 100 жилийн ойгоор Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавт хоёр өрөө байр бэлэглэлээ

ВИДЕО: Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ сумын 100 жилийн ойгоор Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавт хоёр өрөө байр бэлэглэлээ

Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлөөс Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавт хоёр өрөө орон сууц бэлэглэжээ. Энэхүү хүндэтгэлийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан үзүүлсэн байна.

Д.Цэрэндарьзав нь Монголын тайз, дэлгэцийн урлагт 50 гаруй жилийн турш тасралтгүй уран бүтээл туурвиж, 60 орчим тайзны жүжиг, 40 гаруй кино, дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүр бүтээжээ. Тэрбээр "Аз жаргалын эрэлд", "Хүний мөс", "Хүргэн хүү", "Үүр цайхын өмнө", "Сүүн цагаан өргөө" зэрэг бүтээлүүдээрээ театр, кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, залуу уран бүтээлчдийг бэлтгэх үйлсэд идэвхтэй ажилласан юм.

Шагналаа гардан авах үеэрээ тэрбээр "Энэ мөчид ийм их халуун талархлыг хүлээх юу хийж бүтээсэн билээ гэж бодогдож байна. Ямар сайхан хүмүүс, зон олон надад хайртай юм бэ. Бүгд эрүүл мэндээ хайрлаарай" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

ВИДЕО: