Монголын хөлбөмбөгийн тайлбарын салбарт өөрийн өнгө төрх, дуу хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлэх намтарчилсан уран сайхны кино бүтээхээр болжээ.
Киноны судалгааны ажил болон зохиолыг бүрэн боловсруулсан бөгөөд уран бүтээлчид тун удахгүй зураг авалтаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан "Балжинням сан" уг төслийг хамтран хэрэгжүүлэх, дэмжин ажиллах байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн, хамт олныг ивээн тэтгэгчээр оролцохыг урьжээ.