Испанийн шигшээ ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо

Испанийн шигшээ ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ өндөрлөж, Испанийн шигшээ аваргын цом өргөлөө. Шагнал гардуулах ёслолд тэмцээнийг зохион байгуулсан гурван улсын төрийн тэргүүн болон FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино оролцов.

Испанийн шигшээ багаас Пау Кубарси шилдэг залуу тоглогч, Унай Симон Алтан бээлий, Родриго Эрнандес Алтан бөмбөг хүртсэн бол Францын довтлогч Килиан Мбаппе 10 гоол, дөрвөн оновчтой дамжуулалтаар Алтан шаахай гардлаа. Тэрбээр мөн ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болж түүхэнд бичигдэв. Харин Аргентины шигшээ дөрөв дэх удаагаа мөнгөн медаль хүртэж, Английн шигшээ Францыг буулган авснаар 60 жилийн дараа ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртсэн юм.