Нэгдүгээр хорооллын арын замын нэг чиглэлийн хөдөлгөөнийг энэ сарын 21 хүртэл хязгаарлана

Нэгдүгээр хорооллын арын замын нэг чиглэлийн хөдөлгөөнийг энэ сарын 21 хүртэл хязгаарлана

Өнөр хороолол буюу 1 дүгээр хорооллын арын авто замыг шинэчлэх ажлын хүрээнд авто замын суурь, хөрс солилт болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дараах байршилд нэг чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.

СХД-ийн 12 дугаар хороо, 1-р байрны чанх хойно “Отгон Жолоо” жолооны сургалтын төвийн урд хэсгээс СХД-ийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны эсрэг талд байрлах “Аз” Дэн буудал хүртэлх авто зам юм. Хөдөлгөөнийг 2026 оны долдугаар сарын 17-ны өдөр 23.00 цагаас долдугаар сарын 21-ний өдрийн 23.00 цагийн хооронд хязгаарлана.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө