Сэлэнгэ аймгийн Шаамарт 22 настай иргэн голд хөвсөн бөмбөг авахаар ус руу ороод живж, амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Шаамарт 22 настай иргэн голд хөвсөн бөмбөг авахаар ус руу ороод живж, амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий 2 дугаар багийн нутаг дэвсгэр, "Нүхэн гүүр" орчимд голын усанд хөвж явсан бөмбөгийг авахаар усанд орсон 22 настай, иргэн Д живжээ.

Энэ тухай дуудлагыг энэ оны долдугаар сарын 12-ны өдрийн 17.53 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид аврах завь, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон шаардлагатай техник, хэрэгслийг ашиглан Орхон голын дагуу эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан. Эрлийн ажиллагааны үр дүнд долдугаар сарын 17-ны өдрийн 14.57 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг осолдсон газраас доош 20 км-ийн зайд Орхон голын "5 салаа" гэх газраас олж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өглөө.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө