Улсын баяр наадмын өмнө зарим аймаг, сумын баяр наадам болж өндөрлөсөн. Тэгвэл энэ сарын 09-ний өдөр болсон Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдааны үеэр барилдаж байсан бөхчүүд нэгнийхээ толгойн тус газар нь цохиж, биед нь халдсан хэрэг гарсан.
Тэгвэл энэ талаар МҮБХ-ноос учраа бөхөө санаатайгаар цохьсон Р.Амгаланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлснээ мэдэгдлээ. Тус мэдэгдэлд, "Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдаанд учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Амгаланбаатарын үйлдлийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас шалгаж, Прокурорын байгууллагаас хянаж байгаа бөгөөд МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс Р.Амгаланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлсэн болно" гэжээ.