Нуурын усанд осолдсон бугыг гаргаж, устгах ажлыг зохион байгуулжээ.
Тодруулбал, Завхан аймгийн Идэр сум Ямаатын Хөшөөт нууранд унаж осолдсон бугыг Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, Онцгой байдлын алба хаагчидтай хамтран мэдээллийн дагуу шуурхай гарган авч булж устгах ажлыг хийж гүйцэтгэжээ.


