Баянзүрхийн гүүр орчимд үүрэг гүйцэтгэж байсан завьт эргүүлийн алба хаагчид өнөөдөр /2026.07.14/Туул голд урсаж байсан гурван иргэнийг аварчээ.
Баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж буйтай холбоотойгоор голын эрэг дагуух иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдээд байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас Туул, Хэрлэн голын усны түвшин үерийн хэмжээнд хүрснийг мэдээлээд байгаа юм. Иймд онцгой байдлын албанаас иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангаж, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.