Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу шинэ байрандаа оржээ

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу шинэ байрандаа оржээ

2006 онд Малайз улсад орчуулагчаар ажиллаж байхдаа онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав, МУИС-ийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Шаарийбуу шинэ орон сууцандаа оржээ.

Түүнд өнгөрсөн сард Ерөнхий сайд Н.Учрал Баянхошуунд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй орон сууцны төслөөс гурван өрөө байр олгож, түлхүүрийг нь гардуулсан юм. С.Шаарийбуу "Н.Учрал даргад баярлалаа гэж хэлээрэй. Байрандаа орж, тухлаад авсан шүү" хэмээн шинэ байрандаа орсноо хэлж, төр засаг болон дэмжлэг үзүүлсэн ард түмэнд баярлаж буйгаа илэрхийлжээ.